Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан шүүхийн бие даасан байдлыг бэхжүүлэх, шүүхийн шинэтгэл, шүүхийн захиргааны байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, албан хаагчдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медалиар шагналаа.
Төрийн дээд одон медалийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга нар өнөөдөр /2024.12.19/ Шүүхийн ерөнхий зөвлөлийн ёслолын танхимд хүндэтгэлтэйгээр гардуулав.
Эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа, Б.Батцэрэн, Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ахмад шүүгч Ж.Цэнгэл, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн ахлах мэргэжилтэн асан Д.Батхүрэл нарыг Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.
Алтан гадас одонгоор Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Санхүүгийн болон дотоод аудит хариуцсан референт П.Цолмон, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын эвлэрүүлэн зуучлагч Д.Цэдэн, Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газрын слесарь Г.Батсайхан, Булган аймаг дахь шүүхийн Тамгын газрын слесарь Д.Гантуяа, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын сантехникч Б.Ганхуяг нарыг тус тус шагнасныг гардуулан өгөв.
Хөдөлмөрийн хүндэт медалиар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав, Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Баясгалан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч асан Ж.Сэмжид, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар Тамгын газрын дарга Л.Наянтай, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар Тамгын газрын дарга О.Солонго, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын Хэлтсийн дарга Г.Нямбаяр, Сэлэнгэ аймгийн сайхан Сайхан сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Д.Наранцэцэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны Хангамж үйлчилгээний хэлтэст үйлчлэгч Б.Цэгмэд, Увс аймаг дахь шүүхийн Тамгын газрын Бичиг хүргэгч Б.Баатаржав нар тус тус шагнагдсаныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг гардууллаа.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар шүүх, шүүхийн захиргааны байгууллагын албан хаагчдаа ажил бүтээлээрээ тэргүүлэн ажиллаж байгаа дараах албан хаагчдыг Шүүхийн тэргүүний ажилтан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг, Шударга ёсны элч цол тэмдэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хүндэт жуухаар тус тус шагнаж урамшууллаа.
“ШҮҮХИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” ЦОЛ, ТЭМДГЭЭР
Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Оюунцэцэгийн Янжинлхамыг шагнав.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ЭЭР
Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газрын жолооч Даваагийн Цогболд, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Жиндүүгийн Мөнхтуяа, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын мужаан Батлувсангийн Баасанцогт, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Батцоожийн Батжаргал нарыг тус тус шагнав.
“ШУДАРГА ЁСНЫ ЭЛЧ” ЦОЛ, ТЭМДГЭЭР
Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн ахмад шүүгч Дамдинсүрэнгийн Дамдин-Од, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн ахмад шүүгч Базарсүрэнгийн Сарантуяа, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ахмад шүүгч Лхан-Аажавын Оюунчимэг, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ахмад шүүгч Даваахүүгийн Мөнхтуул, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шүүгч асан Дагаагийн Байгалмаа нарыг тус тус шагнав.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН “ЖУУХ БИЧИГ”-ЭЭР
Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Жадамбаагийн Золзаяа, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Бямбасүрэнгийн Номин-Эрдэнэ, Багануур дүүргийн шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Зундуйн Ганцоож, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Түвшинбатын Мөнхзул, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын мэдээлэл технологийн мэргэжилтэн Батжаргалын Оюу-Энх нарыг тус тус шагналаа.
Мэдээллийн төв