Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 78 дугаар зарлигаар гавьяаны амралтаа авч буй Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяад үзүүлэх хүндэтгэлийн шүүх хуралдааныг зохион байгууллаа.
Хүндэтгэлийн шүүх хуралдаанд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Хангал болон нийт шүүгчид, Тамгын газрын дарга С.Нэргүй болон захиргааны ажилчид, Ахмад шүүгч нарын төлөөлөл Гэр бүлийн төлөөлөл хүрэлцэн ирлээ.
Ахмад шүүгч Р.Алтантуяа хүндэтгэлийн шүүх хуралдааныг удирдаж өөрийн намтраа товч танилцуулж, Тамгын газрын дарга С.Нэргүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонсгон, шүүгчийн өмсгөл, МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС хавтсыг дурсгал болгон хадгалуулав.
Ахмад шүүгч Р.Алтантуяа таны ямар ч үед ажлын ачааллаас шантарч байгаагүй, шүүн таслах ажиллагааны арвин мэдлэг туршлагатай, хариуцлагатай, ажлыг цагт нь хийдэг чанараас тань сурах зүйл их байлаа гэж Тамгын газрын дарга С.Нэргүй онцлон хэлэв.
Таны цаашдын амьдралд нь аз жаргал, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
БАЯНГОЛ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР