Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын Сургалт, судалгааны төв, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн харьяа "Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн"-тэй хамтран 2024 оны 10 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд “Судалгааны арга зүй”, “Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх нь” зэрэг сэдвээр сургалт зохион байгууллаа.
Сургалтад Шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын Сургалт, судалгааны төвийн болон Хэргийн хөдөлгөөний удирдлагын газрын албан хаагчдид хамрагдав.
Сургалтыг МУИС-ын Хууль зүйн сургуулийн харьяа Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн багш Доктор. Профессор Х.Сэлэнгэ Хууль зүйн шинжлэх ухааны судалгааны онол, арга зүй, Үнэний шалгуурын онол, арга зүй, Тоглоомын онол, арга зүй сэвдээр, багш Доктор С.Сүхчулуун Харьцуулсан эрх зүйн судалгаа хийх арга зүй, Гадаад улсын хууль тогтоомж, эх сурвалж хайх аргачлал сэдвээр, багш Д.Ганхүрэл Гадаад хэл дээрх өгүүлэл унших арга зүй болон орчин үеийн хэрэглүүрийг судалгааны ажилд ашиглах нь, Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх арга зэрэг сэвдээр тус тус хичээл заасан юм.
Хэвлэл мэдээллийн хэлтэс