Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/45 тоот тушаалын дагуу тус шүүх нь 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэдэд мэдээлэл өгөх өдөр болгож “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” арга хэмжээг Хэнтий аймгийн Галшар суманд зохион байгууллаа.
Өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдэд шүүхийн үйл ажиллагаа болон эвлэрүүлэн зуучлах ажиллагааг сурталчлах, шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, шүүхийн иргэдийн төлөөлөгчдөд “Шүүх хуралдаанд оролцох ач холбогдол”, “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгох, тангараг өргөх журам”, “Мөнгөн зээлийн үйл ажиллагааны тухай хууль”, “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогч талуудын сэтгэл зүй”, “Зөрчлийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт” сэдвүүдээр сургалт хийж, мөн иргэдээс нэхэмжлэл, өргөдөл хүлээн авч, газар дээр нь шүүхийн үйлчилгээг үзүүлэн хэргийн оролцогч, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны маргаан шийдвэрлэх зэрэг хуульд заасан ажиллагаануудыг хийж гүйцэтгэснээс гадна “Шүүхэд мэдүүлэх эрх”, “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа”, “Иргэн таны явуулын хөтөч” зэрэг өөрийн шүүхийн хийсэн гарын авлага, номыг тарааж, санал асуулгын хуудас бөглүүлэх, шүүхэд итгэх иргэдийн итгэлийн судалгаа авч, иргэдэд хүрч ажиллалаа.
ШҮҮХИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ БАГ