Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах Г.Мөнх-Ундрал, Б.Болортуяа нар шүүхийн шүүгч, ажилтнуудад “Ажлын байрны бэлгийн дарамт” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Тус сургалтаар ажлын байрны бэлгийн дарамт гэж юу болох, түүний илрэх хэлбэр, эрх зүйн зохицуулалт, жендерт суурилсан хүчирхийлэл, дарамтад өртсөн хүнд учрах хохирол, ажлын байрны бэлгийн дарамтад учирсан тохиолдолд хаана хандах талаар мэдээлэл өглөө.
ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР