Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газраас Сүхбаатар сумын 1 дүгээр цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн 22 хүүхэд, 2-р цэцэрлэгийн 1 бүлгийн 28 хүүхдүүдийг хамруулсан “Сайн уу муу юу аль нь вэ?” арга хэмжээг зохион байгууллаа.  

        Энэ арга хэмжээг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар анхлан хэрэгжүүлсэн бөгөөд уг ажлыг зохион байгуулснаар шүүхийн үйл ажиллагааг иргэдэд таниулах, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэх, зөв бурууг дэнслэхийг сургуулийн өмнөх наснаас олгох, эрх зүйн боловсролын суурийг зөв тавьж, хүүхдэд цэцэрлэг, сургуульд нь хууль гэж ийм зүйл, шүүгч гэж ийм хүн гэж ярихаас илүү орчинд нь авч ирж танилцуулах нь үр дүнтэй байна.

 

      Сэлэнгэ аймгийн цагдаагийн газартай хамтран хүүхдүүдийг ирэх буцах хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллалаа.       

 

 

Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газар