Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалт болон эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн үйл ажиллагааны 2024 оны ерөнхий төлөвлөгөөний 1.1, 1.2-т заасныг үндэслэн эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Т.Болормаа, гишүүн Ц.Алтанцэцэг, Л.Галбаатар, Ч.Цэнд, Б.Энх-Эрдэнэ, Шүүхийн иргэдийн төлөөлөгч, эвлэрүүлэн зуучлал хариуцсан референт Х.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаатай биечлэн танилцаж, холбогдох хууль, дүрэм журмын хэрэгжилтэд хяналт шалгалт хийлээ.

 

 

 

      Тус ажлын хэсэг нь шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчдын үйл ажиллагаатай танилцах, чиг үүргээ хэрэгжүүлж байгаа байдалд дүн шинжилгээ хийх, арга зүйн зөвлөгөө өгөх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зорилготой юм.

 

 

     

      Дээрх хяналт шалгалтын үр дүнг Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэн, ажлын хэсгийн гишүүдийн хяналт шалгалтын тайланг сонсож, илэрсэн зөрчлийг арилгуулах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлов.

 

 

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧДЫН ЗӨВЛӨЛ