Шүүхийн захиргааны байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх төрийн албаны тусгай шалгалт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болж байна.
Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлөөс зарласан шүүхийн захиргааны байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалын 128 сул орон тоонд шаардлага хангасан 156 иргэн өрсөлдөж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн хэлтэс