ПАГАМЫН ТУЯАТ

(1970-2024)

 

      Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ПАГАМЫН ТУЯАТ 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өвчний улмаас таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

       П.Туяат нь 1970 онд Улаанбаатар хотод төрсөн, 1996 онд Монгол хэл иргэншлийн дээд сургууль, 1999 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2018 онд Монгол Улсын Их сургуульд Хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан байна.

       Тэрээр 1999-2000 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэн, 2000-2004 онд Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд нарийн бичгийн дарга, 2005-2006 онд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд шүүгчийн туслах, 2006-2013 онд Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгч, 2013-2015 онд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, 2015-2016 онд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, 2016-2024 онд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр тус тус ажиллаж байв. 

      Шүүх эрх мэдлийн байгууллагад тасралтгүй 25 жил ажилласан түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, Хууль зүйн албаны тэргүүний ажилтан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хүндэт тэмдгээр шагнажээ.

     Түүний зарчимч, шударга, ажилч хичээнгүй, хүнлэг нөхөрсөг, хөдөлмөрч зан чанар, элэгсэг дотно дүр төрх нь бидний зүрх сэтгэлд үүрд мөнхрөн үлдэх болно.

        Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье! 

 

 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ