Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлөөс эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн сул орон тоог нөхөх сонгон бүртгэлийн зарыг олон нийтэд мэдээлсэн.

      Зарын дагуу холбогдох материалаа ирүүлж, бүртгүүлсэн оролцогчдоос “Эвлэрүүлэн зуучлагчийг сонгох шалгалтын журам”-ын 7.2-т заасныг үндэслэн эвлэрлийн гэрээ байгуулах шалгалт, мэдээллийн технологийн хэрэглээний чадвар болон ярилцлагын шалгалтыг танхимын хэлбэрээр зохион байгууллаа.

 

 

      “Эвлэрүүлэн зуучлагчийг сонгох шалгалтын журам”-ын 9.2-д “Зөвлөл эрэмбийн дагуу эвлэрүүлэн зуучлагчийг Шүүхийн ерөнхий зөвлөлд санал болгоно” гэж заасны дагуу тус сонгон шалгаруулалтад тэнцсэн оролцогчийг Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаар Шүүхийн ерөнхий зөвлөлд санал болгож, холбогдох материалыг хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧДЫН ЗӨВЛӨЛ