Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр (2024.09.12) боллоо. Нэр бүхий шүүгчээс 4 сарын хугацаатай, сургалтын чөлөө авах хүсэлт ирүүлснийг хэлэлцээд дэмжсэнгүй. 
       Хүсэлттэй холбогдуулан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.2, 47 дугаар зүйл, 50 дугаар зүйлийн 50.1.24 дэх заалтыг мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.6 дахь заалтад заасан чиг үүргийн хүрээнд хэрхэн ойлгож хэрэглэх талаар санал солилцов.
        Шүүгчийн зэрэг дэв, түүний нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэж, Шүүгчид зэрэг дэв олгох журмын төсөлтэй хамт Улсын их хуралд өргөн мэдүүлэхээр хойшлуулж, шийдвэрлэв.


Хэвлэл мэдээллийн хэлтэс