Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг үндэслэн
- Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн сул орон тоог нөхөх сонгон бүртгэлийн зарыг олон нийтэд мэдээлж байна.
Нэг. Сонгон бүртгэлд оролцох хүсэлтэй эвлэрүүлэн зуучлагч дараах шаардлагыг хангасан байна:
- Эрх зүйч мэргэжилтэй байх;
- Эвлэрүүлэн зуучлагчийн сургалтад хамрагдан эрхийн гэрчилгээ авсан;
- Эрх бүхий байгууллагын эвлэрүүлэн зуучлагчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн;
- Ял шийтгэлгүй;
- Эрх зүйн бүрэн чадамжтай;
- Эрүүгийн болон мэргэжил, ёс зүйн хариуцлага хүлээж байгаагүй байх.
Хоёр. Бүрдүүлэх баримт бичиг (цахимаар болон шуудангаар ирүүлэх):
- Эвлэрүүлэн зуучлагчаар ажиллахыг хүссэн өргөдөл;
- Төрийн албан хаагчийн анкет;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (диплом). Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
- Цээж зураг 2 хувь /сүүлийн 6 сарын 4x6 хэмжээтэй/
- Эвлэрүүлэн зуучлагчийн эрхийн гэрчилгээ;
- Эрх бүхий байгууллагын эвлэрүүлэн зуучлагчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн байдал, дугаарын бүртгэл;
- Мэдлэг, ур чадвар, ёс зүй, зан төлөвийн талаар болон мэргэжил, ёс зүйн хариуцлага хүлээсэн эсэх талаарх ажил олгогчийн тодорхойлолт;
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт (e-mongolia–аас татан авах)
Гурав. Сонгон бүртгэлд оролцох хүсэлтийг хүлээн авах, бүртгэх:
Шүүхийн ерөнхий зөвлөл Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн сонгон бүртгэлд оролцох эвлэрүүлэн зуучлагчийн өргөдөл, холбогдох баримт бичгийг 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд [email protected] хаягаар цахимаар болон шуудангаар хүлээн авна.
Сонгон бүртгэлд оролцох эвлэрүүлэн зуучлагч нь иргэний үнэмлэх, дээд боловсролын гэрчилгээ, эвлэрүүлэн зуучлагчийн эрхийн гэрчилгээ зэрэг баримт бичгийг нотариатаар гэрчлүүлж, нэг PDF файл болгож ирүүлнэ.
Шүүхийн ерөнхий зөвлөл дээрх сонгон бүртгэлд оролцохоор өргөдөл ирүүлсэн эвлэрүүлэн зуучлагчийг бүртгэсэн эсэх, сонгон шалгаруулалт явуулах товын талаар цахим шуудангийн хаягаар нь жич мэдэгдэнэ.
Дөрөв. Сонгон бүртгэлийн агуулга, хэлбэр:
Сонгон бүртгэлийг дараах агуулгын хүрээнд танхимын хэлбэрээр зохион байгуулна.
1. Эвлэрлийн гэрээ байгуулах:
- Хууль хэрэглээ;
- Зөв бичгийн дүрэм.
2. Ярилцлага:
- Мэдлэг чадвар;
- Ажлын байрны зорилго, зорилт;
- Хандлага, зан үйлийг тодорхойлох.
3. Мэдээллийн технологийн ур чадвар:
- Хэрэглээний программын ур чадвар;
- Түргэн бичлэг.
Холбогдох мэдээллийг 77104949, 96308899 дугаарын утаснаас лавлана уу.