2015 оноос хойш “Шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл” 6 боть нийтлэгдэж, 2023 оноос “Шүүхийн шийдвэрийн эмхэтгэл” нэртэйгээр нийтийн хүртээл болж хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах эрхэм зорилго маань түүчээлсээр ээлжит дугаараа уншигч Танаа толилуулж байна.

 

 

       Энэхүү дугаарт шинэ төрлийн маргаан, барилгын тусгай зөвшөөрөл, татвартай холбоотой хэрэг маргаануудыг шийдвэрлэсэн захиргааны хэргийн шүүхийн 7 шийдвэр, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, хулгайлах, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт үйлдэлтэй холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн 9 тогтоол, магадлал, Иргэний хууль, Гэр бүлийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд шийдвэрлэсэн иргэний хэргийн шүүхийн 6 тогтоол, магадлал, шийдвэрүүдийг эмхэтгэв.
           Энэ дашрамд эмхэтгэлд нийтлүүлэх шүүхийн шийдвэрийг ирүүлсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нарт гүнээ талархал илэрхийлье.

Шүүхийн шийдвэрийн эмхэтгэлийг ЭНД дарж үзнэ үү. Мөн QR кодоор унших боломжтой.