Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга нар өнөөдөр (2024.08.19) АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн дарга Эмма Ломаксыг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Эмма Ломаксыг тус ЭСЯ-ны Улс төрийн хэлтсийн даргаар шинээр томилогдсонтой холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөл, АНУ-ын хамтын ажиллагааны талаар танилцуулж, санал солилцсон юм.
Мөн АНУ-ын Конгрессын дэргэдэх Олон Улсын манлайллын төвийн Эрх зүйт ёс хөтөлбөрт оролцогчдыг хамруулсан Олон Улсын бага хурлыг 2025 онд Монгол Улсад зохион байгуулахтай холбоотой талуудын хамтын ажиллагааны талаар ярилцав.
АНУ-ын Төрийн департментын санхүүжилттэй Фулбрайтын мэргэжилтэн хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын Албанийн хуулийн сургуулийн Профессор Эдвард Барбэйри ирэх 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 10 дугаар сарын 11-ний өдрүүдэд Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллах бөгөөд түүний ажиллах хөтөлбөрийн талаар болон шүүхийн цахимжуулалтын талаар санал солилцлоо.
Тус уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гадаад харилцаа, мэдээлэл хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн Б.Сугармаа, АНУ-ын Элчин сайдын яамны Улс төрийн мэргэжилтэн М.Номинцэцэг нар оролцов.
Хэвлэл мэдээллийн хэлтэс