Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр (2024.08.15) боллоо. Хуралдаанаар “Эвлэрүүлэн зуучлах эрхийг хасах, түдгэлзүүлэх, нэрсийн жагсаалтаас хасах, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох журам”-ын төслийг боловсруулж, батлах, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх болон Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн сул орон тооны сонгон шалгаруулалтад бүртгүүлсэн иргэдийн шалгалтыг зохион байгуулах талаар тус тус хэлэлцэв.
Үргэлжлүүлэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн сул орон тоог нөхөх сонгон бүртгэлийн зарын дагуу холбогдох материалаа ирүүлж, бүртгүүлсэн иргэдийн шалгалтыг зохион байгууллаа.
Оролцогчдоос “Эвлэрүүлэн зуучлагчийг сонгох шалгалтын журам”-ын 7.2-т заасныг үндэслэн эвлэрлийн гэрээ байгуулах шалгалт, мэдээллийн технологийн хэрэглээний чадвар болон ярилцлагын шалгалтыг авч, оролцогчдын шалгалтын нийлбэр онооны дарааллаар эрэмбэлсэн.
Мөн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн сул орон тооны сонгон шалгаруулалтад тэнцсэн эвлэрүүлэн зуучлагчийг Шүүхийн ерөнхий зөвлөлд санал болгож, холбогдох материалыг хүргүүлэхээр шийдвэрлэв.
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧДЫН ЗӨВЛӨЛ