Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр (2024.08.01) боллоо. Хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д заасны дагуу үүссэн Монгол Улсын дээд шүүхийн шүүгчийн сул орон тоонд хяналтын шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын нөөцийн оноогоор нэгдүгээрт эрэмбэлэгдсэн нэр дэвшигчийг томилуулах саналыг Монгол Улсын Их Хуралд танилцуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэв.
      УИХ-ын 2024 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан "Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого"-ын хэрэгжилтийг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга "Шүүхийн захиргааны байгууллагын 2024-2027 оны стратеги төлөвлөгөө"-г баталсан.
       Үүнтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны "Стратеги төлөвлөгөө батлах тухай" 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгов.

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс