Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар нь шүүхийн нээлттэй байдлыг хангах, иргэн төвтэй шүүх болох зорилтын хүрээнд тус шүүхийн байрны 1 дүгээр давхар буюу шүүхийн үйлчилгээний угтах хэсгийг сайжруулан засварлах ажлыг “Дөлгөөн хангайн түшиг ХХК 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэлээ.
Иргэдийн өргөдөл, гомдол, хэрэг, нэхэмжлэл, хүсэлт хүлээн авах чиг үүрэг бүхий мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, эвлэрүүлэн зуучлагчийн туслахыг угтах хэсэгт иргэдэд үйлчилгээ үзүүлэх боломжийг бий болгосноор чирэгдэлгүй, нээлттэй, түргэн шуурхай үйлчилгээг үзүүлэх, давуу талыг бий болгон ажиллаж байна.
Шүүхийн байрны засварын ажлын саналыг хүлээн авч шуурхай шийдвэрлэж өгсөн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Хууль эрх зүйн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба, Барилга захиалагчийн албаныханд талархал илэрхийлье.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн
анхан шатны шүүхийн Тамгын газар