Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Насандэлгэр энэ сарын 16-ны өдөр Говь-Алтай аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүд, шүүхийн Тамгын газарт ажиллалаа. Тэрээр Шүүх байгуулах тухай хууль, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, “Монгол Улсын Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-ын талаар болон Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж, шүүгч, ажилтнуудтай ярилцлаа. 

 

 

       Уулзалтын дараа шүүхийн байр, шүүх хуралдааны танхим, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын өрөө тасалгаа, ажиллах орчин нөхцөл болон шүүхийн архивын үйл ажиллагаатай танилцсан байна.

 

 

 

       Тэрээр “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнагдсан тус аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Жуух бичиг”-ээр шагнагдсан тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ж.Энхчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн, нярав Х.Ганболд, үйлчлэгч Д.Эрдэнэтуяа, Хууль зүйн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр шагнагдсан мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Л.Түвшинбаяр нарт шагналыг гардуулан өгөв.

 

 

 

 

 

 

 

       

Хэвлэл мэдээллийн хэлтэс