Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны зарлигаар баталсан Төрийн ёслол хүндэтгэлийн журамд зааснаар жил бүрийн долдугаар сарын 10-нд Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээг зохион байгуулдаг.www.wakestudent.com/phim-john-wick-mang-doi-mang.vc891.html
                 Хүндэтгэл үзүүлэх ёслолд өнөөдөр (2024.07.10) Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын их хурлын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон  төр, нийгмийн зүтгэлтнүүд, Монгол Улсад суугаа гадаадын улс орнуудын Элчин сайд нар, ЭСЯ-дын төлөөлөгч нар оролцов. Энэхүү арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг оролцлоо.        

 

 

                                               

 Хэвлэл мэдээллийн хэлтэс