Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан шүүх, шүүхийн захиргааны байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан ажилтан, албан хаагчдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медалиар шагналаа.
Төрийн дээд одон медалийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг, гишүүн Р.Онончимэг, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга нар өнөөдөр /2024.07.10/ Шүүхийн ерөнхиий зөвлөлийн ёслолын танхимд хүндэтгэлтэйгээр гардуулан өгсөн юм.
Эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч асан Д.Лувсандорж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд, Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Уранчимэг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч асан Б.Нармандах нарыг Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.
Алтан гадас одонгоор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Зориг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Оюунгэрэл, Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал, Орхон аймаг дахь шүүхийн Эрүүгийн хэргийн шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс нарыг тус тус шагнасныг гардуулан өгөв.
Хөдөлмөрийн хүндэт медалиар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Мөнгөнцэцэг, Р.Онончимэг, Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Хангал, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, Төв аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Наранчимэг, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек, Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын Ахлах референт Б.Оюуннасан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын нягтлан бодогч С.Үржинханд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны Хэвлэл мэдээллийн хэлтсийн Шүүхийн хэвлэл мэдээлэл хариуцсан референт Г.Буянхишиг нарыг тус тус шагнагдсаныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг гардууллаа.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар шүүх, шүүхийн захиргааны байгууллагын албан хаагчдаа ажил бүтээлээрээ тэргүүлэн ажиллаж байгаа дараах албан хаагчдыг Шүүхийн тэргүүний ажилтан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хүндэт тэмдэг, Шударга ёсны элч цол тэмдэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хүндэт жуухаар тус тус шагнаж урамшууллаа.
”ШҮҮХИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” ЦОЛ, ТЭМДГЭЭР
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүгчийн туслах Лхамжийгийн Хэрлэнтуяа, Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Эрдэнэбилэгийн Нармандах нарыг тус тус шагнав.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ЭЭР
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны Мэдээлэл технологийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүгчийн хүний нөөцийн бүртгэл, стаститик хариуцсан референт Батжаргалын Номингэрэл, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны Захиргаа, удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга Баатарсүрэнгийн Оюунгэрэл, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Алтанхуягийн Даваасүрэн, Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Жанцандоржийн Оюунхүү, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Батжаргалын Чанцал, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Батзанын Болормаа нарыг шагнасныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг, гишүүн Р.Онончимэг нар гардуулан өгөв.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН “ЖУУХ БИЧИГ”-ЭЭР
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Энхболдын Энхтуяа, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Ганбаатарын Шинэцэцэг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Баасандоржийн Мөнх-Өлзий, Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Намсрайжавын Дэлгэрцэцэг, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын эвлэрүүлэн зуучлагч Пүрэвийн Дашдулам, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын нярав Мааний Мөнхтуяа, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын үйлчлэгч Мягмаржавын Номин-Эрдэнэ, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Төмөрпүрэвийн Лхагвасүрэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Дуламрагчаагийн Одонтуяа, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Тэгшсайханы Отгонтуяа, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Батцэнгэлийн Билэгжаргал, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Нанзадын Намсрайжав, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Өмирзакийн Акмарал, Төв аймаг дахь шүүхийн Тамгын газрын эвлэрүүлэн зуучлагч Бямбаагийн Буянхишиг, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын цахилгаанчин мужаан Цогбадрахын Эрдэнэбат, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Сүх-Очрын Түмэн-Өлзий, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Гагаржавын Алтанзул, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Баярсайханы Мөнхцэцэг, Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Мягмаржавын Уранчимэг нарыг тус тус шагналаа.
Хэвлэл мэдээллийн хэлтэс