Шүүхийн ерөнхий зөвлөл нь энэ бүтцийн салшгүй нэг бүрэлдэхүүн тул Үндсэн хуулийн байгууллага болтлоо бэхжиж шүүхийн захиргааны үйл ажиллагаа эрхлэн хуульчдаас шүүгчийг шилж сонгох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэвийн ажиллах нөхцөлийг хангах чиг үүрэгтэй ажиллаж байна. 

 


       Тус зөвлөлөөс “Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл” боть I-ийг 2015 онд хэвлэн нийтийн хүртээл болгосноос хойш 6 боть эмхэтгэгдсэнээс гадна 2023 оноос “Шүүхийн шийдвэрийн эмхэтгэл” цахим номыг хийж эдүгээ 3 дахь дугаарыг та бүхэнд толилуулж байна. Энэ дугаарт Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс батлагдсан “Шүүхийн шийдвэрийн эмхэтгэл” хэвлэх журмын дагуу сонголт хийж, шаардлага хангасан Эрүүгийн хэргийн 2 тогтоол, 7 магадлалыг, Захиргааны хэргийн 7 шийдвэрүүдийг, Иргэний хэргийн 1 тогтоол, 5 магадлалыг тус тус багтаасан болно. 
       Энэхүү эмхэтгэл нь шүүгч, эрдэмтэн судлаач, хуульч мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад гарын авлага болж шүүхийн практик, хууль хэрэглээний болон эрх зүйн шийдвэр боловсруулах ур чадварт дэм болно гэдэгт итгэлтэй байна.

          Шүүхийн шийдвэрийн эмхэтгэлийг энэхүү цахим холбоосоор https://heyzine.com/flip-book/597d218fb7.html болон QR кодоор унших боломжтой.