Монгол улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 91 дугаар зарлигаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдсон Ш.Отгонбаярын "Шүүгчийн тангараг” өргөх ёслолын ажиллагааг 2024 оны 07 сарын 01-ний өдөр зохион байгууллаа.
Шүүгч Ш.Отгонбаярын Шүүгчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээг Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын Үйлчилгээний хэлтсийн дарга П.Эрдэнэцэцэг нээн үг хэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, шүүгч Ш.Отгонбаярын намтарыг товч танилцуулж, Монгол Улсын ерөнхийлөгчийн 1993 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 03 дугаар зарлигын дагуу шүүгчийн тангарагыг өргүүллээ.
Шүүгчийн тангараг өргүүлэх ёслолын үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч болон шүүхийн захиргааны хамт олон оролцлоо.
Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдсон Ш.Отгонбаярт Шүүхийн хамт олныхоо нэрийн өмнөөс баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэе.
Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны Шүүхийн тамгын газар