Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр (2024.06.27) боллоо.

       Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын дарга Л.Ганбаатар нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох болсон тул төрийн албанаас чөлөөлж, түүний оронд тус шүүхийн шүүгчийн туслах Э.Нарантуяаг Тамгын газрын даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр томилов.

       Л.Ганбаатар нь 1982 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс Баянхонгор аймгийн шүүхэд Нарийн бичгийн даргаар ажиллаж эхэлснээс хойш шүүхэд 17 жил, төрд 42 жил тасралтгүй ажилласан бөгөөд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргаар 2015 оноос хойш ажиллажээ.

       Энэ оны эхний хагас жилийн байдлаар анхан шатны болон давж заалдах шатны шүүхэд нийт 492 шүүгч ажиллаж, шийдвэрлэсэн хэргийн тоон мэдээг ирүүлжээ. Зохист ачааллаас 3,3-аас 252,8 хувийн давсан ачаалалтай ажилласан 333 шүүгчийн хувь нэмэгдлийг зохих журмын дагуу тооцож, олгохоор шийдвэрлэв.

       Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 03, 34, 77, 91 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шүүгчийн 28, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 7, нийт 35 шүүгчийн сул орон тоонд зарласан сонгон шалгаруулалтын тайлантай танилцлаа.

       Шүүгчийн хувийн хэрэг хөтлөх журмыг төслийг хуралдаанаар хэлэлцэхээс хойшлуулж шийдвэрлэв.

       Зарим шүүхийн Тамгын газрын архивт дахин нягтлан шалгалт хийсэн тухай тайлантай танилцлаа.

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс