Хэнтий аймаг дахь шүүхийн Тамгын газрын дэргэдэх ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛ нь шүүхийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдад “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай” хуулиар сургалт зохион байгууллаа.
Сургалтаар ёс зүйн зөвлөлийн гишүүдийн эрх, чиг үүрэг төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа хандлага, биеэ авч явах болон хуулиар хориглох зүйлсийг тайлбарлан таниуллаа.
Мөн сургалтын хурээнд "Quiz game" асуулт хариултын тэмцээн зохион байгуулан Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг хамгийн олон асуултад хариулан түрүүллээ.
Хэнтий аймаг дахь шүүхийн Тамгын газар