Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг Америкийн Нэгдсэн Улсын Хуульчдын холбооны Ази, Номхон далайн бүс хариуцсан хөтөлбөрийн захирал хатагтай Жесси Танненбумыг өнөөдөр /2024.06.26/ хүлээн авч уулзлаа. 

 


              АНУ-ын Төрийн Департаментаас Монгол Улсын шүүхийн бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор энэ чиглэлээр үр дүнтэй хэрэгжүүлэх төслийн санаачилгуудыг хүлээж авахаар нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад байгаа билээ. Нээлттэй зарласан энэхүү төслийн сонгон шалгаруулалтад Шүүхийн ерөнхий зөвлөл, АНУ-ын Хуульчдын холбоо хамтарч оролцох боломжийн талаар талууд ярилцлаа. Мөн төслийн хүрээнд шийдвэрлэж болох асуудлууд, хэрэгжүүлэх үйл ажиллагаанууд, хэрэгцээ шаардлагын тухай санал солилцов. 
              Уг уулзалтад АНУ-ын Хуульчдын холбооны Хуулийн гадаад зөвлөх Х.Наранбулаг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гадаад харилцаа, мэдээлэл, хамтын ажиллагааны газрын дарга Н.Ганбаатар, Гадаад хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Сугармаа нар оролцлоо. 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс