Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 68 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-д заасныг үндэслэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс шүүгч сэлгэн ажиллуулах захиалгыг Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн байна.

            Дээрх  шүүхэд сэлгэн ажиллах хүсэлтэй шүүгчид хүсэлтээ Шүүхийн ерөнхий зөвлөлд [email protected] цахим хаягаар “Шүүгчийг сэлгэн ажиллуулах  журам”-ыг баримтлан 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг дуустал хугацаанд ирүүлнэ үү.

                                                                                                                    

Шүүгч сэлгэн ажиллуулах захиалга ирүүлсэн шүүх

 

 

Шүүхийн нэр

Сэлгэн ажиллуулах захиалга ирүүлсэн шүүгчийн тоо

1

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

3

                                                    Нийт

3

 

       Шүүгч сэлгэн ажиллахтай холбоотой асуудлаар Шүүгчийн хүний нөөц хариуцсан референт Б.Бундсүрэнтэй 77104949 /40/ дугаараар холбогдож, мэдээлэл авах боломжтой.

       “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-тай танилцах бол ЭНД дарна уу.

                                                                                                                                                                              

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ