Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын дэргэдэх ёс зүйн дэд хорооноос шүүхийн захиргааны ажилтнуудад төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийг таниулах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, түүнтэй холбоотой дүрэм, журмын хэрэгжилт” сэдвээр ёс зүйн сургалтыг 2024 оны 06 сарын 13-ны өдөр зохион байгууллаа.
Уг сургалтыг Ёс зүйн дэд хороо, Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар, зөвлөлтэй хамтран зохион байгууллаа.
Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар, зөвлөлийн дарга Ш.Гомбодорж төрийн албан хаагчид тавигдах ёс зүйн шаардлага, хэм хэмжээ, хориглох зүйл, ёс зүйн дэд хороо байгуулах, түүний ажиллах журам, ёс зүйн зөрчлийн мэдээлэл хүлээн авах, шийдвэрлэх, хяналт, хариуцлага, ёс зүйн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх зэрэг асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Зочин багшийн мэдээлэлтэй холбоотой асуулт асууж, хариулт авлаа.