Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар бүлгийн Дөрөвт Шүүх эрх мэдэл, Дөчин долдугаар зүйлийн 3. Шүүхийг зөвхөн Үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулна. Дөчин наймдугаар зүйл. 1. “Шүүхийн үндсэн тогтолцоо .. Шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болно.” хэмээн тунхагласан билээ.

Монгол Улсын Их хурлаас 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай”, “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай”  хуулийг баталж 2004 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 00 цагаас хүчин төгөлдөр үйлчилж шүүхийн тогтолцоонд анхны дагнасан шүүх байгуулагдсан юм.

Ийнхүү анх удаа нийтийн эрх зүйн субъект болох захиргааны байгууллага, албан тушаалтын хууль дээдлэх, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангаж байгаад шүүх хяналт тавьж, тэдгээрийн зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох зорилгоор Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсан нь шүүхийн тогтолцоонд шинэ хуудас нээсэн нэн чухал түүхэн үйл явдал болсон.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2004 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 96 дугаар зарлигаар анхны шүүгч нарыг томилсноор Архангай аймгийн Захиргааны хэргийн шүүх шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй.

Өдгөө Архангай аймаг дахь Захиргааны хэргийн шүүх  нь Ерөнхий шүүгч 1, шүүгч 1 шүүгчийн туслах, 1, нарийн бичгийн дарга 1 гэсэн орон тоотойгоор шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлж байна.

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд Та бүхэнд Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн  ойн мэндийг хүргэж, эрүүл энх, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсье.

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР