Шүүхийн ерөнхий зөвлөл, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлөөс зохион байгуулж буй Эвлэрүүлэн зуучлагчийн туслахуудыг мэргэшүүлэх  сургалт өнөөдөр /2024.06.04/ эхэллээ.

          Сургалтыг нээж Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг үг хэлж, эвлэрүүлэн зуучлагчийн туслахуудыг мэргэшүүлэх сургалтад оролцогчдод амжилт хүслээ.

         Тус сургалтаар Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт ажиллаж байгаа эвлэрүүлэн зуучлагчийн туслахуудад эвлэрүүлэн зуучлах ажиллагааны түүхэн хөгжил, чиг хандлага, иргэний болон гэр бүл, хөдөлмөрийн эрхийн маргаанд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах, эрх зүйн зохицуулалт, эвлэрүүлэн зуучлагчийн эрх үүрэг, ёс зүй, харилцааны ур чадвар, эвлэрлийн гэрээ боловсруулах зэрэг холбогдох мэдлэгийг олгож, мэргэшүүлэх, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн хүний нөөцийг бүрдүүлэх зорилготой юм. Сургалт 3 өдөр үргэлжлэнэ.

 

 

           Сургалтад Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас 13, орон нутгийн шүүхийн Тамгын газраас 29 нийт 42 эвлэрүүлэн зуучлагчийн туслах оролцож байна.

 

                                                                                ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧДЫН ЗӨВЛӨЛ

Хэвлэл мэдээллийн хэлтэс