Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн өдрүүд тохиож байна. Захиргааны хэргийн шүүхийн шүүгч, албан хаагчдаа төлөөлүүлж, Монгол Улсад захиргааны шүүхийн шанг татсан, одоо ч ажиллаж, хөдөлмөрлөж байгаа зарим хуульчидтайгаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээллийн хэлтсээс дурсамж сэтгэгдлийг нь хуваалцаж, цувралаар олон нийтэд хүргэж байгаа юм. Өнөөдөр та бүхэнтэй Захиргааны хэргийн шүүхийн анхны Тамгын газрын даргыг уулзуулж байна. Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонт Дэмбэрэлийн Энхбаатар гэх энэ эрхэм 2004-2022 онд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын даргын албыг нэр төртэй хашиж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарсан юм. Түүний ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.