Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 136 дугаар тогтоолоор тус зөвлөлийн 2021 оны 49 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Нөлөөллийн мэдүүлэг хөтлөх, тэмдэглэл үйлдэх, шийдвэрлэх журам”-д холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулж, 2 дугаар хавсралтаар баталсан “Нөлөөллийн мэдүүлгийн загвар”-ыг шинэчлэн баталсан.
Энэ тогтоолыг Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, холбогдох хөдөлгөөнийг хийлгүүлэхээр Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн бөгөөд 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр улсын нэгдсэн санд бүртгэж, Захиргааны хэм хэмжээний актын 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн №15 дугаар эмхэтгэлд нийтлэгдэн хүчин төгөлдөр болсон байна.
Ийнхүү “Нөлөөллийн мэдүүлэг хөтлөх, тэмдэглэл үйлдэх, шийдвэрлэх журам”-д нэмэлт, өөрчлөлт орсноор шүүгч, шүүх бүрэлдэхүүн нөлөөллийн мэдүүлгийг цахим системээр хөтлөн ирүүлэх боломж бүрдэж, нөлөөллийн мэдүүлгийг шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүхийн иргэдийн төлөөлөгч нар нь адил загвараар хөтөлж байсныг хоёр тусдаа салгаж, шинэчлэн баталснаараа онцлогтой юм.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 136 дугаар тогтоолтой танилцана уу.