Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлөөс Төрийн албаны тусгай шалгалтыг өнөөдөр /2024.05.29/ Шүүхийн Ерөнхий зөвлөлийн байранд зохион байгуулж байна.

               Шалгалтыг нээж Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга үг хэлж шалгалтад оролцож байгаа албан хаагчдад амжилт хүсэж, Шүүхийн Захиргааны хүний нөөцийн газрын дарга Д.Мөнхбат шалгалт авах тухай тогтоол, шалгалтын комиссыг танилцуулснаар шалгалт эхлэв.

 

 

 

          Шүүхийн захиргааны байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалын 138 сул орон тоог нөхөх тусгай шалгалтад 71 хүн бүртгүүлснээс нийслэлд 52 хүн танхимаар, орон нутагт 19 хүн цахимаар тус тус шалгалтад оролцов.  

 

 

                                                       ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ                                                          ЗӨВЛӨЛИЙН ДЭРГЭДЭХ САЛБАР ЗӨВЛӨЛ