Шүүгчийн сонгон шалгаруулалтын Хууль зүйн мэдлэг чадварын сүүлийн шалгалт өнөөдөр (2024.05.28) болж байна.
               Хуваарийн дагуу Иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчийн 28 сул орон тоонд бүртгэгдсэн 69 нэр дэвшигчээс хоёрдугаар ээлжийн 34 хуульч энэхүү хууль зүйн мэдлэг чадварын шалгалтын хүрээнд эрх зүйн баримт бичиг боловсруулах болон хэл найруулга, бичгийн чадварыг илтгэх бэлтгэсэн даалгавруудыг гүйцэтгэж байна. 

 

 

Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн газар
Хэвлэл мэдээллийн хэлтэс