Н.Долгорсүрэн _________________________________________________________ Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч
Монгол Улсад захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 20 жилийн ойд зориулав
Өгүүлэл: “ШҮҮХ НОТЛОХ ЗАРЧИМ”-Д ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ
Монгол Улсын Их Хурлаас 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль”, “Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай хууль”-ийг тус тус баталж Монгол улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдан ажиллах эрх зүйн үндсийг бүрдүүлснээр 2004 оны 06 сарын 01-ний өдрөөс эхлэн Захиргааны хэргийн дагнасан шүүх анх байгуулагдсан түүхтэй бөгөөд эдүгээ 20 жилийн ой тохиож байна.
Захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг хамгаалж, сэргээн тогтоох чиг үүрэгтэй бөгөөд улсын хэмжээнд өнөөдөр нийт 94 захиргааны хэргийн шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг амжилттай хэрэгжүүлж байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Долгорсүрэн захиргааны шүүх байгуулагдсаны 20 жилийн ойдоо зориулж “Шүүх нотлох зарчимд тулгамдаж буй асуудал” сэдвээр эрдэм шинжилгээний өгүүлэл бичсэнийг нийт шүүгч нартаа болон хуульчид, эрдэмтэн судлаач Та бүхэндээ зориулан нийтийн хүртээл болгож байна.
Дэлгэрэнгүйг энд дарж хүлээн авна уу.