Энэ онд Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна. Захиргааны хэргийн шүүх нь Монгол Улсын шүүх эрх мэдлийн түүхэнд анх удаа захиргааны хэргээр дагнан байгуулагдсан шинэхэн шүүх юм. Захиргааны хэргийн дагнасан шүүх анхны бүтэц тогтолцоогоо 20 жилийн турш тогтвортой хадгалж, мэргэшсэн шүүх болон төлөвшиж байна.

Захиргааны хэргийн дагнасан шүүүхийн анхдагчид

            Монгол Улсын Их Хурлаас 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай хуулийг баталж, 2004 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөнөөр Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2004 оны 96 дугаар зарлигаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 6 шүүгч, 98 дугаар зарлигаар 21 аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 47 шүүгчийг, 178 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 3 шүүгч,  179 дүгээр зарлигаар Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн, 2005 оны 43 дугаар, 2006 оны 376 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 1 шүүгчийг тус тус томилжээ.

              Монгол Улсын Их Хурлаас 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах тухай хуулийг баталснаар 2011 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулагдсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 55 дугаар зарлигаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 5 шүүгч, 87 дугаар зарлигаар 2 шүүгчийг тус тус томилжээ.

        Ийнхүү Монгол Улс анх удаа Захиргааны хэргийн дагнасан шүүхтэй болсны 20 жилийн ойг тохиолдуулан анхдагчдын нэрсийг танилцуулж байна.

Тайлбар: Зарим шүүхийн анхны шүүгч нарын бүрэлдэхүүнээрээ авхуулсан зураг хадгалагдсаныг хавсаргав.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн анхны шүүгч нар 2004 он

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн анхны шүүгч нар 2004 он

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн анхны шүүгч нар 2004 он

Зүүн гар талаас шүүгч З.Гүлбарша, Ерөнхий шүүгч Р.Асхабыл, шүүгч С.Еркеш

 

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн анхны шүүгч нар 2004 он

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн анхны хамт олон  2004 он

 

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн анхны шүүгч нар  2004 он

 

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн анхны шүүгч нар 2004 он

Зүүн гар талаас шүүгч Б.Оюун, П.Амаржаргал, Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн, шүүгч Н.Балжмаа

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн анхны хамт олон 2004 он

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн анхны хамт олон 2004 он

Зүүн урд  гар талаас Шүүгч Д.Ням, Ерөнхий шүүгч агсан Д.Батбаяр, шүүгч Н.Амарзаяа, арын эгнээний баруун гар талаас шүүгч Л.Тунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бавуудорж, шүүгчийн туслах Ш.Одонзул нар

 

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн анхны шүүгч нар  2004 он

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн анхны хамт олон 2004 он

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн анхны шүүгч нар 2004 он 

 

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн анхны хамт олон 2004 он

Зүүн урд гар талаас шүүгч Х.Эрдэнэтуяа, Ерөнхий шүүгч С.Өлзийсайхан, шүүгч С.Оюунтунгалаг, шүүгчийн туслах С.Насанбуян, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Зулаа нар

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн анхны шүүгч нар 2004 он

 

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн анхны шүүгч нар 2006 он

Зүүн гар талаас шүүгчийн туслах Ж.Одончимэг, шүүгч У.Бадамсүрэн, Ерөнхий шүүгч Д.Бавуу,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунаа нар

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхны шүүгч нар 2011 он

Урд эгнээний зүүн гар талаас шүүгч П.Соёл-Эрдэнэ, Т.Энхмаа, А.Отгонцэцэг, Б.Мөнхтуяа, Б.Батбаатар, Ерөнхий шүүгч Ц.Цогт, шүүгч М.Батсуурь нар

       

           Захиргааны хэргийн шүүхийг ийнхүү дагнаж ажиллуулсан нь төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны дур зоргыг хязгаарлах, захиргааны хууль бус шийдвэрийн улмаас хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөс хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх баталгааг бүрдүүлэн Үндсэн хуулийн үзэл баримтлал бодитоор хэрэгжих эрх зүйт төрийн төлөвшил хөгжилд чухал үүрэгтэй гэж хуульчид үздэг.

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс