Шүүгчийн сонгон шалгаруулалтын Хууль зүйн мэдлэг чадварын шалгалт өнөөдөр (2024.05.27) гурав дахь өдрөө үргэлжилж байна.

          Хуваарийн дагуу Иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчийн 28 сул орон тоонд бүртгэгдсэн 69 нэр дэвшигчээс нэгдүгээр ээлжийн 35 иргэн эрх зүйн баримт бичиг боловсруулах болон хэл найруулга, бичгийн чадварын шалгалтыг өгнө.

          Мөн Давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийг харьяалан шийдвэрлэх шүүхийн 1 сул орон тоонд бүртгэгдсэн 1 нэр дэвшигч шүүн таслах ажлын туршлага болон салбар эрх зүйн хууль тогтоомжийн мэдлэгийн шалгалтыг тус тус өгөх юм.

 

 

Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн газар

Хэвлэл мэдээллийн хэлтэс