Шүүгчийн сонгон шалгаруулалт нь “хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт” болон “мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтаас” бүрддэг. Хууль зүйн мэдлэг чадварын шалгалт 70 онооны үнэлгээтэй ба уг шалгалтад 50 ба түүнээс дээш оноо авч тэнцсэн нэр дэвшигч мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад оролцоно.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны тавдугаар сарын 07-ны өдрийн 132, 133 дугаар тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчдийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын хуваарийг баталсан.
Хуваарийн дагуу өнөөдөр (2024.05.24) Иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх шүүхийн шүүгчийн 28 сул орон тоонд бүртгэгдсэн 69 нэр дэвшигчээс хоёрдугаар ээлжийн 34 иргэн салбар эрх зүйн хууль хэрэглэх мэдлэг, чадварын, нийт нэр дэвшигчид Салбар эрх зүйн мэдлэгийн шалгалтыг тус тус өгнө.
Мөн Давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийг харьяалан шийдвэрлэх шүүхийн 1 сул орон тоонд бүртгэгдсэн 1 нэр дэвшигч хууль хэрэглэх мэдлэг, чадварын шалгалтыг өгөх юм.
Шалгалтад оролцох нэр дэвшигчид цагийн хуваарийн дагуу, хувийн зохион байгуулалтаа хангаж оролцохыг хүсье. Хуваарьт цагаас хоцорсон тохиолдолд шалгалтад оролцуулах боломжгүй болохыг анхааруулж байна.
Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн газар
Хэвлэл мэдээллийн хэлтэс