Очирбатын Чулуунцэцэг /1975-2024/
ЭМГЭНЭЛ
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг нь 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
О.Чулуунцэцэг нь 1975 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. 1994-1997 онд Цагдаагийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 1998-2001 онд Монгол Улсын Их сургуулийн хууль зүйн сургуулийн бакалавр, 2005-2007 онд Монгол Улсын Их сургуулийн хууль зүйн сургуульд магистрын зэрэг тус тус хамгаалсан, хууль зүйн шинжлэх ухааны докторант.
Тэрээр 1997-2000 онд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 2000-2002 онд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Шүүгчийн туслах, 2002-2004 онд Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, 2004-2005 онд Архангай аймаг дахь захиргааны хэргийн шүүхийн шүүгч, 2005-2013 онд Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, 2013-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч, 2015 оноос Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан юм.
О.Чулуунцэцэг нь 2008 онд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн хүндэт тэмдэг, 2016 онд Шүүхийн тэргүүний ажилтан цол тэмдэг, 2017 онд Монголын шүүгчдийн холбооны өргөмжлөл, 2022 онд Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнагдаж байсан юм.
О.Чулуунцэцэг нь Шүүхийн байгууллагад тасралтгүй 30 жил, шүүгчээр 22 жил ажиллахдаа шүүн таслах ажлын зэрэгцээ шүүхийн багц хуулиудыг хэрэгжүүлэх, шүүхийг олон нийтэд нээлттэй байлгах, иргэдэд үзүүлэх шүүхийн үйлчилгээг шинэ түвшинд гаргах, шүүхийн шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд идэвх, зүтгэл үр бүтээлтэй ажиллаж байсан юм.
Түүний хийж бүтээсэн үйл хэрэг, аливаа асуудалд голч шударга байр сууринаас ханддаг, хөдөлмөрч хичээнгүй, шударга, хүнлэг зан чанар, элгэсэг, дотно дүр төрх, бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнх орших болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ