Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Төв аймгийн Прокурорын газар, Төв аймгийн Засаг Даргын Тамгын газрын Хуулийн хэлтэстэй хамтран Төв аймгийн төрийн байгууллагуудын эрх бүхийн албан тушаалтнуудад 2024 оны 5 сарын 08-ны өдөр зөвлөгөөнийг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдвээр зохион байгууллаа.
           Уг зөвлөгөөнөөр Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтийг хангуулах, зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтны мэргэжлийн ур чадварыг сайжруулан, хүний эрх эрх чөлөө, төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, хамтын ажлыг сайжруулах хяналтын ажлын чанар, үр дүнг дээшлүүлэхэд уг зөвлөгөөний зорилго оршиж байлаа.
        Зөвлөгөөнд аймгийн төвийн 30 гаруй удирдах болон эрх бүхий албан тушаалтан, сумдын 10 эрх бүхий албан тушаалтан онлайнаар оролцлоо.

 

ТӨВ АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР