Дархан-Уул аймгийн "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл"-өөс "Тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх" чиглэлээр Дархан-Уул аймаг дахь аж ахуйн нэгж, байгууллага, их дээд сургуулиуд болон Ерөнхий боловсролын сургуулиуд, Дархан-Уул аймгийн бүх сумдыг хамруулан сургалт зохион байгууллаа.

 

 

          Уг ажлын хэсэгт Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс, Дархан-Уул аймгийн давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар, Дархан-Уул аймгийн Прокурорын газар, Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар тус тус хамтран ажиллалаа.

 

   

   Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах Ц.Туяацэцэг “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг, зөрчил мөн Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт”-н талаар, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах Т.Дэжидсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн нар “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн ойлголт, түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр тус тус сургалт орлоо.

 

                                      ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ                                    ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР