Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр (2024.04.26) болж, шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр гурван шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлоготой уялдуулан боловсруулсан Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2025 оны төсвийн хязгаарын саналтай танилцаж, Улсын их хурлын Хууль зүйн байнгын хороонд өргөн мэдүүлэхээр болов.
Монгол Улсын дээд шүүхээс ирүүлсэн “Шүүгчийн сургалтын хөтөлбөр” зөвшилцөх саналыг хэлэлцлээ.
Мөн шүүгч, шүүхийн захиргааны болон ахмад ажилтныг Монгол Улсын цол, төрийн одон медалиар шагнуулах тухай хэлэлцэж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтов.
Хэвлэл мэдээллийн хэлтэс