Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн Э.Зоригтбаатар өнөөдөр (2024.04.25) Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хорооноос хамтран зохион байгуулсан улс төрийн намуудын төлөөлөлд зориулсан сургалтад оролцож, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хэрхэн хангаж, хамгаалсан байдаг талаар мэдээлэл хийлээ. Мөн Монгол Улсын Их хурлын сонгуультай холбоотой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар танилцуулж, сургалтад оролцогчдын сонирхсон асуултад хариулсан юм.ルイヴィトン スーパーコピー バッグ モンクレール コピー ルイヴィトン1 ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックスwww.ndzkb.com
Сургалтын эхэнд тэрбээр “1990 оноос эхлэн тооцвол энэ удаагийн сонгууль нь 10 дахь удаагийн парламентын сонгууль болж байна. Сонгуулиас сонгуулийн хооронд сонгогчийн боловсрол, соёл хөгжиж байна. Энэ удаагийн сонгууль ч мөн адил ардчиллын болон эрх зүйн соёлд дэвшил авч ирэх ёстой гэж Та бүгдийн нэгэн адил итгэж байна. Мөн Ардчилал өндөр хөгжсөн улсуудын нэгэн адил манай оронд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл харилцан хяналттай, харилцан тэнцвэртэй байхаар хуульчилсан. Шүүхийг, түүнтэй холбоотой хууль тогтоомж зэргийг бид бүхэн “нийтийн аж ахуйн салбар” гэдэг шиг салбарын асуудал биш харин бие даасан Эрх мэдлийн асуудал гэдэг үүднээс ойлгох хэрэгтэй байна. Хараат бус, бие даасан шүүх эрх мэдэл оршиж байж л Хүний эрх, эрх чөлөө баталгаатай хангагдана. Үүнд та бүгдийн оролцоо туйлаас чухал байна” хэмээн онцоллоо.
Сургалтад улс төрийн намуудын төлөөлөл болох 70 гаруй хүн хамрагдав.
Хэвлэл мэдээллийн хэлтэс