Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит бус хуралдаан өнөөдөр (2024.04.22) болж, Монгол Улсын Их Хурлын 2016 оны “Шүүгчийн орон тоог шинэчлэн батлах тухай” 42 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай саналыг Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Улсын хэмжээний шүүн таслах ажиллагааны статистикт үндэслэн шүүгчийн ажлын ачааллыг 2019-2023 оны хооронд буюу сүүлийн таван жилийн дүн мэдээнд тулгуурлан судалж, шүүгчийн ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор анхан шатны шүүхийн шүүгчийн 51, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 18, нийт 69 орон тоонд өөрчлөлт оруулах саналыг Улсын их хуралд уламжлахаар шийдвэрлэв.
Ингэхдээ ачаалал багатай шүүхийн шүүгчийн орон тоог цөөлж, ачаалал ихтэй шүүхийн шүүгчийн орон тоог нэмэгдүүлэхээр тооцоолсон бөгөөд шүүгчийн батлагдсан нийт орон тооны хязгаар өөрчлөгдөхгүй, шүүгчийг шилжүүлэх, чөлөөлөх асуудал үүсэхгүй юм.
Мөн хуралдаанаар зарим шүүхийн байрны түрээсийн хөрөнгийг шийдвэрлэх тухай асуудлыг хэлэлцлээ.
Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байр, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байрны түрээсийн хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэх саналаа УИХ-ын хууль зүйн байнгын хороонд уламжлахаар болов.ルイヴィトン スーパーコピー バッグ モンクレール コピー ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックスwww.ndzkb.com
Хэвлэл мэдээллийн хэлтэс