Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхамаар ахлуулсан ажлын хэсэг 2024 оны 04 дүгээр сарын 17-19-ний өдрүүдэд Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газарт ажиллалаа.

      Ажлын хэсгийн гишүүд шүүхийн байрны орчин нөхцөл, өрөө тасалгаатай танилцаж, шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчидтай уулзлаа. Уулзалтын эхэнд шүүхийн Тамгын газрын дарга А.Лхагвасүрэн шүүхийн захиргааны ажлын талаар товч танилцуулж, тулгамдаж буй асуудлуудын талаар саналаа хэллээ.

       Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам Шүүхийн ерөнхий зөвлөлийн бодлого чиглэл, үйл ажиллагааны талаарх мэдээллийг танилцуулж, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын санал бодлыг сонсож холбогдох тайлбар мэдээлэл өгсөн юм.

      Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүхийн захиргаа хүний нөөцийн бодлого төлөвлөлт хариуцсан ахлах референт Б.Оюуннасан шүүхийн захиргааны ажилтнуудад ‘’Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтэд анхаарах асуудал’’ сэдвээр сургалт зохион байгуулж, ажилтнуудын сонирхсон асуултад хариуллаа.  

        Тус шүүхийн байрны өрөө тасалгааны хүрэлцээ муугаас архивын өрөөний зай талбай бага, нягтаршуулсан шүүгээ нэмж авах шаардлагатай байгаагаас шалтгаалан архивд хадгалагдаж байгаа хадгаламжийн нэгж, хэрэг газраар тавигдаж байна.

        Түүнчлэн тухайн шүүхэд шүүгчийн орон тоо дутуу, тухайн орон тоонд шүүгч томилогдон ажиллахад өрөө тасалгаа байхгүй, ашиглалтын хугацаа дууссан тавилгатай байна.ルイヴィトン スーパーコピー バッグ モンクレール コピー ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックスwww.ndzkb.com

Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар