“Монгол Улсад арилжааны шүүхийн шийдвэрийн биелэлтийг бэхжүүлэх нь” техникийн туслалцааны төслийг 2023 оны 10 дугаар сараас Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ), Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам (ХЗДХЯ) хамтран хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Ундрах, Н.Баасанжав нар ЕСБХБ-ны ассошиэйт хуульч Виталий Свитовый, ЕСБХБ-ны төслийн шийдвэр гүйцэтгэлийн олон улсын  зөвлөх Йос Уитдехааг, ЕСБХБ-ны төслийн дотоодын хуулийн зөвлөх З.Шагдарсүрэн, МТ-ийн дотоодын зөвлөх Э.Энх-Амгалан нарыг 2024 оны дөрөвдүгээр сарын 10-ны лхагва гаригт өөрийн байранд хүлээн авч уулзлаа.

 

 

Тус төсөл нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг цахимжуулах, улсын хэмжээнд арилжааны шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн үр нөлөөг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэж буй.  “Монгол Улсад арилжааны шүүхийн шийдвэрийн биелэлтийг бэхжүүлэх нь” техникийн туслалцааны төслийн үндсэн бүрдэл хэсгүүд болох цахимжилт, байгууллагад тогтолцооны хувьд зөвлөгөө өгөх хүрээнд шүүхийн цахимжилтын нөхцөл байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай уялдаа холбоотой байдал, тулгамддаг асуудлууд, мөн цаашид шүүх, шийдвэр гүйцэтгэх байгууллага хоорондын хамтын ажиллагаа, цахимжилтыг хэрхэн зохион байгуулах талаар тодруулж, талууд санал солилцлоо.Inheritance from Godルイヴィトン スーパーコピー バッグ モンクレール コピー ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックスwww.ndzkb.com

 

 

ГАДААД ХАРИЛЦАА, МЭДЭЭЛЭЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР