Шүүхийн ерөнхий зөвлөлийн Мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байсан Э.Амарсанааг Ерөнхий зөвлөлийн 2024 оны 117 дугаар “Албан тушаал шилжүүлэн томилох тухай” тогтоолоор Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргаар энэ сарын 05-ны баасан гаригт шилжүүлэн томилсон билээ. Тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд ажил хүлээлцүүлэх чиг үүрэг бүхий Ажлын хэсэг томилогдож, энэ сарын 09-ний мягмар гаригт Дархан-Уул аймагт томилолтоор ажиллан Э.Амарсанаад албан үүргийг нь хүлээлгэн өгөв.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албанд Мэдээллийн технологийн газарт хэлтэс, газрын даргаар ажиллаж байсан туршлагадаа үндэслэн тухайн чиглэлээр тамгын газрынхаа ажлаа улам илүү сайжруулаарай гэж ажлын хэсгийн ахлагч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хүний нөөцийн газрын дарга Д.Мөнхбат захиж, ажлын амжилт хүсэв. Тус тамгын газар нь шүүхийн тамгын газрууд дотроо ажлын үзүүлэлтээрээ дээгүүрт эрэмбэлэгддэг. Энэ байдлаа улам сайжруулж, гар нийлэн хамтран ажиллах болно гэж Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Жавхлантөгс хэлээд мөн амжилт хүсэв.Inheritance from Godルイヴィトン スーパーコピー バッグ モンクレール コピー ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックスwww.ndzkb.com
Шүүх, шүүхийн захиргаанд цахимжуулалтыг нэвтрүүлж шүүхийн үйлчилгээг иргэд олон нийтэд нээлттэй ил тод болгох тал дээр анхаарч ажиллахаа Э.Амарсанаа илэрхийллээ.