Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Зоригтбаатар, Н.Мөнгөнцэцэг, Гадаад харилцаа мэдээлэл хамтын ажиллагааны газрын дарга Н.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өнөөдөр (2024.04.09) Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхүүдэд ажиллалаа.
Шүүгч, ажилтнуудын хүсэлтээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд нийслэл дэх шүүхүүдэд ажиллаж байгаа юм.
Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүд нь нийт 300 орчим мянган хүн амтай. Хүн ам ихтэйн хэрээр шүүхээр үйлчлүүлэгчдийн тоо ч өндөр байдаг. Тиймээс тус шүүхийн шүүгчид нь шүүгчийн зохист ачааллын дундаж хэмжээнээс 65-77 хувиар хэтэрсэн ачаалалтай ажилладаг.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 11 шүүгч, 17 туслахтай бөгөөд өнөөдрийн байдлаар нэг шүүгч дундажаар 190 хэргийн үлдэгдэлтэй байна.ルイヴィトン スーパーコピー バッグ モンクレール コピー ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックスwww.ndzkb.com
Харин Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 11 шүүгч 12 туслахтай бөгөөд өнөөдрийн байдлаар 1369 хэрэг ажиллагаанд байгаа бөгөөд нэг шүүгч дундажаар 125 хэргийн үлдэгдэлтэй байгаа аж.
Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга Д.Одхүү шүүхийн байрны нөхцөл байдлаа танилцууллаа. Тус шүүхүүд нь нийт 3 байранд үйл ажиллагаа явуулж байгаагаас 2 нь түрээсийн байр.
Шүүхийн онцлогт тохирохгүй, агааржуулалтгүй, зоорийн давхарт шүүх хуралдаан явуулдаг зэрэг хүндрэлтэй нөхцөл байдалд ажилладаг. Ашиглалтын хугацаа дуусаж, актлагдсан байр учраас дээврээс ус алдах, дусаал дусах, сангийн хоолой муудаж, өмхий үнэртэх зэрэг элдэв хүндрэл тасардаггүй гэв. Мөн архивын баримт хадгалах өрөө, тасалгааны хүрэлцээгүйн улмаас ашиглагдахаа больсон шатны хонгилыг архив байдлаар ашиглаж байгаагаа тайлбарлав.
Тус шүүхүүд нийт 12 шүүх хуралдааны танхимтай. Зоорийн давхарт, нарны гэрэлгүй, агаар солилцоогүй өрөөнд шүүх хурал явуулж байгаагаас хэргийн оролцогчид шүүх хуралдааны дундуур ухаан алдаж унах, агааргүйдэх, өвөл даарах зэрэг маш хүнд нөхцөлтэй байдаг талаар шүүгчид хэлж байлаа.
Дараа нь ажлын хэсгийн гишүүд Шүүхийн ерөнхий зөвлөлийн мэдээллийг хүргэж, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудтай тулгамдаж буй асуудлын талаар уулзалт хийв.
Хэвлэл мэдээллийн хэлтэс