Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд сүүлийн өдрүүдэд нийслэл дэх шүүхүүдэд ажиллаж байгаа билээ. Гишүүн Д.Зүмбэрэллхам, Р.Онончимэг, Б.Ундрах, Шүүгчийн хараат бус, аюулгүй байдлыг хангах албаны дарга Х.Билгүнзаяа, Хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга Б.Гандулам нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өнөөдөр Согинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажиллалаа.

Шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчдын  өдөр тутмын ажлын явц, ажлын байрны нөхцөлтэй танилцаж дараа нь уулзалт хийлээ.

 

 

Уулзалтын эхэнд шүүхийн Тамгын газрын дарга М.Нямсүрэн шүүхийнхээ 2024 оны нэгдүгээр улирлын үйл ажиллагааны дүн мэдээллийг танилцуулж, тулгамдаж буй асуудлуудаа хэллээ. Дараа нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам гадаад харилцаа, хамтын ажиллагааны тухай,  гишүүн Б.Ундрах шүүхийн хүний нөөцийн бодлогыг ирээдүйд сайжруулах тухайд урт хугацаанд хэрэгжүүлж буй бодлого, 2022-2024 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, эрхзүйн зохицуулалтууд түүнийг нэгмөр ойлгож хэрэглэх талаар дэлгэрэнгүй тайлбар мэдээлэл өгөв. 

Гишүүн Р.Онончимэг шүүхийн цахимжуулалт, санхүү хөрөнгө оруулалт, төсвийн төлөвлөлтийн талаар улсын хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого болон тухайн шүүхэд холбогдох зарим хэсгийг тодорхой тайлбарлав. 

Танилцуулга мэдээлэл дуусаж шүүгчид санал бодлоо илэрхийлж, асуулт асууж хариулт авав. 

Нэн тэргүүнд тулгамдаж буй асуудлаар захиргааны удирдлага, шүүгч нар дуу нэгтэйгээр шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллах боловсон хүчин маш их дутагдалтай, ажиллаж байгаа нь тогтвор сууршил муутай. Ажиллах дундаж хугацаа 1 жил ч хүрэхгүй байгаа нь анхаарал татах хэмжээнд болсон гэв.  Мөн шүүгч нар иргэний хэргийн маргаан таслан шийдвэрлэхдээ зарим тохиолдолд хэргийн газрын үзлэг хийдэг бөгөөд тухайн үед аюулгүй байдлыг хангах шаардлага үүсэх болсныг шүүгч нар хэлж байв. 

СХД-ийн ИХАШШ-ийн хувьд шүүгчийн дутагдалгүй ажиллаж буй нийслэл дэх цөөн шүүхүүдийн нэг юм. Гэхдээ газарзүйн байрлал хүн амын нягтаршил, суурьшлаас үүдэлтэй ачаалал өндөр байдаг байна. 2023 онд 10,056 нэхэмжлэл хүлээн авч 7479-ийг 13 шүүгч таслан шийдвэрлэсэн нь нийслэлийн дүүргүүдийн шүүхээс хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна.  Ажлын байрандаа урсгал засвар үйлчилгээг тасралтгүй хийж байгаа бөгөөд шүүх хуралдааны танхимууддаа дуу тусгаарлагч хийж, шүүх хуралдааны архив үүсгэх дуу, дүрсний ルイヴィトン スーパーコピー バッグ モンクレール コピー ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックスwww.ndzkb.comбичлэгийн хэрэгслүүдийг суурилуулж байна. Мөн өдөр тутмын үйлчилгээндээ иргэдэд түргэн шуурхай байх үүднээс түр үнэмлэх хэрэглүүлж, күйар код ашиглуулдаг болсон, өрөө бүрийн хаягжилтыг шинэчилжээ. Мөн хэргийн оролцогч бага насны хүүхдүүдийг байрлуулах өрөө, эвлэрүүлэн зуучлалын уулзалтын тусгай өрөө гаргажээ.

 

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс