Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Зоригтбаатараар ахлуулсан ажлын хэсэг 2024 оны 3 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газарт ажиллаж, аудит хийлээ.Inheritance from Godルイヴィトン スーパーコピー バッグ モンクレール コピー ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックスwww.ndzkb.com
Тус шүүхийн Тамгын газрын шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүхийн хүний нөөцийн удирдах, шүүхийн хараат бус байдлыг хангах, шүүгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, шүүхийн төсөв, санхүү, дэд бүтцийг удирдах, мэдээллээр хангах 5 чиг үүргийн хүрээний үйл ажиллагаанд аудит хийж, арга зүйн зөвлөгөө, зөвлөмжөөр хангаж ажиллав.
Аудит хэрэгжүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын албаны дарга Б.Хэрлэнчимэг, референт Б.Наранцэцэг, П.Цолмон, Т.Түвшинбаяр, Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Ч.Ханддулам, Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах албаны референт Ц.Амарсанаа нар ажиллаж байгаа бөгөөд Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газар, Дорноговь аймгийн Замын-Үүд, Хэнтий аймгийн Бор-Өндөр дахь Сум дундын шүүхийн Тамгын газарт үргэлжлүүлэн ажиллаж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн хэлтэс