Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 68 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-д заасныг үндэслэн Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс шүүгч сэлгэн ажиллуулах захиалгыг Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн байна.

 

     Дээрх  шүүхэд сэлгэн ажиллах хүсэлтэй шүүгчид хүсэлтээ Шүүхийн ерөнхий зөвлөлд [email protected] цахим хаягаар “Шүүгчийг сэлгэн ажиллуулах  журам”-ыг баримтлан 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд ирүүлнэ үү.

                                                                                                                    

Шүүгч сэлгэн ажиллуулах захиалга ирүүлсэн шүүх

 

 

Шүүхийн нэр

Сэлгэн ажиллуулах захиалга ирүүлсэн шүүгчийн тоо

1

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

1

2

Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

1

                                                    Нийт

2

 

       Шүүгч сэлгэн ажиллахтай холбоотой асуудлаар Шүүгчийн хүний нөөцийн бүртгэл, статистик хариуцсан референт Б.Номингэрэлтэй 77104949 /54/  дугаараар холбогдож, мэдээлэл авах боломжтой.

 

       “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-тай танилцах бол ЭНД дарна уу.

                                                                                                                                                            

                                                                                                                                          

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ